| | USD/MNT 0₮
"УБДС" ТӨХК-аас энэ зун дулааны шугам, тоноглолд засвар хийх хуваарийг баталжээ. Тухайлбал, дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил 2024 оны тавдугаар сарын 15-наас эхэлж, наймдугаар сарын 12-нд дуусах хуваарьтай байна.
Графикийн дагуу тодорхой байршлуудад хэрэглээний халуун усыг хязгаарлана. Улаанбаатарын айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг тавдугаар сарын 15-наас зогсоож, засварын ажлыг эхлүүлэх юм. Ийнхүү тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 5-ныг хүртэл 20 хоног Барс захаас Хархорин зах хүртэл, 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг, Масква хороолол, Баянхошуу орчим, 5 Шар, Драгон, Талх чихэр, Хуучин тээврийн товчоо, 5-р хороолол, Эм импкес орчмын хэрэглэгчид, Хотын төв 40, 50 мянгат, Баруун 4 зам орчимд халуус усны хязгаарлалт хийх аж.