| | USD/MNT 0₮
Үндэсний номын баяр энэ сарын 17-19-нд буюу энэ долоо хоногийн Баасан-Ням гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.
35 дахь удаагийн номын баярын онцлог нь өсвөр үеийнхэнд зориулан амьтдын тухай 50 номын жагсаалтыг танилцуулах аж. Учир нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль хэрэгжиж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор “Номын гэрэлт ертөнц” болон “Азтай савар” төрийн бус байгууллагаас хамтран дээрх жагсаалтыг гаргасан байна. Түүнчлэн номын баярт оролцож буй зохиолчид уншигчидтайгаа шинэ бүтээлээрээ уулздагаараа онцлогтой.
Энэхүү баярын үеэр оюуны өмчийн хуульчаас зөвлөгөө мэдээлэл авах, олон улсын утга зохиолын агентлагаас номын эрх авах, худалдах, мэргэшсэн редакторуудтай хамтран ажиллах, номын сурталчилгаа маркетингийн үйлчилгээ авах, ном бичих зөвлөгөө мэдээлэл авах, номын клубт элсэх, зорилготой уншлагын зөвлөгөө авах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.