| | USD/MNT 0₮

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан Ази Номхон бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулганы удирдах хорооны хуралд оролцлоо

Ази Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулган (АНДЧ)-ны Удирдах хороо Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хуралдав. Уг хуралд ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан АНДЧ-ны Удирдах хорооны дэд даргын хувиар оролцов. Тус хурлаар АНДЧ-ны Хэрэг эрхлэх газрын захирлын тайлан, АНДЧ-ны жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, 2025 оны Ээлжит хурлын зохион байгуулалтын асуудал, байгууллагын бодлого, байгууллагын бэлгийн мөлжлөг, дарамт, шүгэл үлдээгч, хүүхэд хамгааллын бодлого болон мөргөлдөөнт нөхцөл байдалд хүний эрхийн үндэсий байгууллагуудын гүйцэтгэх үүргийн талаарх гарын авлагын төсөл, шинэ тутам байгуулагдаж буй ХЭҮБ-уудад үзүүлэх АНДЧ-ны дэмжлэг зэрэг асуудлыг хэлэлцлээ. Ташрамд дурдахад, АНДЧ нь бүс нутагтаа хүний эрхийн үндэсний байгууллагуудыг байгуулах, бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажилладаг, гишүүн байгууллагуудаараа дамжуулан өөрийн бүс нутагт хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах зорилготой байгууллага бөгөөд анх 1996 онд Австралийн Дарвин хотноо Австрали, Энэтхэг, Индонез, Шинэ Зеланд улсын Хүний эрхийн Үндэсний байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамт чуулснаар байгуулагдсан түүхтэй. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2002 онд АНДЧ-ны бүрэн эрхт гишүүнээр элссэн бөгөөд Комиссын гишүүн Ж.Хунан нь АНДЧ-ын орлогч даргаар 2022 онд сонгогдон ажиллаж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.