| | USD/MNT 0₮

Сахалаас Сахалын гарт очсон "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийг ШАЛГАХ ЦАГ НЬ БОЛСОН

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийг хууль хяналтын байгууллагаас шалгах цаг болжээ. Тухайлбал тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав нь хятадуудтай маш ойрхон байдаг гэсэн мэдээлэл бий.

Монголын хүнд үйлдвэрийг тодорхойлох ёстой Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байгаа Г.Дугаржав гэж хэн бэ? Тэрбээр 2010-2013 онд Хятадын Бээжин хотод Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Харин сүүлийн үед түүнийг хэвлэл мэдээллийн байгууллагынхан ихэд онцолдог болжээ. Түүнийг Монголын төмрийн хүдрийг түүхийгээр нь урагш нь зөөж, хятад найзуудаа дураар нь авирлуулдаг болсон гэх. Үүний хариуд өөрийнхөө халсаа түнтийлгэдэг. Түүгээр ч барахгүй УИХ-ын гишүүдийн тэр дундаа ХҮН намын дарга Т.Доржхандын сонгуулийн мөнгийг бэлтгэж өгч байна гэсэн мэдээлэл гарсан юм.

Тэгэхээр Г.Дугаржав нь яаж энэ үйлдвэрийн даргаар очсон. Ямар арга саам хэрэглэв гэдэг нь бараг илт болж байна. Дугаржав дарга нь Монголын ард түмний эмзэг сэдэв болсон орон байрны асуудлаар иргэдийн чихэн дээр цэцэг ургуулж иржээ. Тодруулбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 800 гаруй ажилтанд зориулсан байрыг элсэн дунд барих гэж байна. 800 гаруй айлын Монгол хотхоны барилгын суурь нь элсэн дунд шаваа тавьжээ. Геологийн шинжилгээ хийгдээгүй, хайрга чулуугүй газар. Ийнхүү яаран сандран элсэн дунд хотхон хороолол барихаар улайрч байгаа цаана үйлдвэрийн буюу гангийн үйлдвэрийг хурдан бариулахгүй. Хотхон хороолол хурдан бариулна гэсэн зүйл рүү иргэдийн анхаарлыг хандуулж байгаад төмрийн хүдрийг түүхийгээр нь үргэлжлүүлэн зөөхөөр цаг хугацаа хожиж байна гэсэн хардлага сэрдлэгийг харуулж байна. Г.Дугаржав ч үйлдвэрийн ажилчид удахгүй байранд орно, хороолол сүндэрлэнэ гэсэн маш сайхан үлгэрийг эхлүүлсэн байна. Гэтэл хамгийн аюултай нь доошоо хэдэн метр ухаад ч ямар ч хайрга байхгүй, их хэмжээний элсэн дээр 10-аас дээш давхар орон сууцнуудыг олноор барина гээд эхний блокийг эхлүүлсэн байгаа юм. Харин стандарт мэдэх ХАБ-ын ажилтан, инженерүүд энэ барилгыг баривал эргээд ямар нэг эрсдэл гарна. Аягүй бол шоронд орж мэднэ гээд эртнээс ажлаа хүлээлгэн өгчээ. Уг элсэн дунд 5 давхар барилга барихыг бол зөвшөөрөх юм байна. Гэвч 16 давхар барилга барихаар зураг төслийг нь гаргажээ. Элсэн дунд барилга бариулах нь зөв юмуу, Г.Дугаржав даргаа. 

Г.Дугаржав өөрөө ярихдаа "Манай үйлдвэр өөрсдөө арматур үйлдвэрлэдэг учраас гаднаас арматур авахгүй. Гадны нэмүү өртөг шингээгүй арматур авахгүй. Ингэж байж бид нар орон сууцны үнийг буулгаж бага дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангана" гэж попорсон байна. Харамсалтай нь барилгын ажил эхлэнгүүт өөрсдөө арматур үйлдвэрлэдэг Дарханы төмөрлөгийн үйлдвэр Хятадуудаас арматур худалдаж аваад барилгадаа ашиглажээ. Өөрсдөө арматур үйлдвэрлэдэг хэрнээ гаднаас арматур авна гэдэг нь шившигтэй зүйл биш үү гэдгийг Г.Дугаржаваас тодруулахад "Хөрөнгө оруулагч ямар арматураар барих нь  тэд нарын асуудал. Тэр гэрээнд заасан гээд заавал авч ашиглана гэсэн зүйл биш" гэв. Ингэж амлалтаасаа буцсан намчид Гангийн үйлдвэрийн төсөл явуулж Монголыг гялайлгана гэдэг шоу биздээ. Улсынхаа хөгжил цэцэглэлтэд нэмэр оруулж, бүтээн байгуулалт хийж хотхон хороолол барьчихъё гэдэг хүн элсэн дээр 16 давхар барилга барьж олон хүнийг эрсдэлд оруулах нь. Хэний ч санаанд төсөөлөгдөхгүй болов уу. Ингэж л эхнээсээ иргэдийг хулхидаж  хуурч байгаа юм байна гэдэг нь илт болсон Г.Дугаржавын үйлдэл ингээд зогсохгүй. Шинэ сэргэлтийн бодлогоор Монголчууд гангийн төслөө өөрсдөө явуулна гэдэг зүйл яригдаж байв. Харамсалтай нь гангийн үйлдвэрлэлийнхээ барилгажилтын ажлыг Хятадуудад өгье гэх хорт зөвлөгөөг Г.Дугаржав өгсөн үү гэдэг нь эргэлзээтэй байна. Тиймээс хуулийн байгууллагаас энэ асуудлыг нягталж шалгах нь зөв болов уу. 

Эрэн сурвалжлах

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.