| | USD/MNT 0₮
Манай улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог хавдрын гуравдугаарт буюу 9.7 хувийг эзэлж байна. 100.000 эмэгтэй тутамд умайн хүзүүний өмөн 18.8, нас баралт 9.6 тохиолдож, жилд дунджаар 350-400 эмэгтэй уг өвчинд өртдөг бол 150 гаруй нь амиа алддаг гэсэн судалгаа байна.
Харин одоогоор умайн хүзүүний хорт хавдрын эмчилгээ, хяналтад 4742 хүн байна. Энэ нь нийт хавдрын 18 хувийг эзэлж буй үзүүлэлт гэнэ. Монгол Улс ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийг бууруулж, дөрвөн хувьд хүргэх зорилт тавьсан ч одоогоор буурсан үзүүлэлт алга.
Ихэнх тохиолдол нь хожуу шатандаа оношлогдож буйгаас тухайн жилд илэрсэн хоёр хүн тутмын нэг нь нас бардаг гэсэн харамсалтай статистик бий.