| | USD/MNT 0₮
Энэ онд Орчин цагийн ойн салбар үүссэний 100 жил тохиож байгаатай холбогдуулан “Бүх нийтээр мод тарих өдөр” тавдугаар сарын турш үргэлжилнэ. Энэ хугацаанд 21 аймаг төвлөрсөн 33 байршилд дөрвөн сая хүртэл мод тарьж ургуулахаар төлөвлөж байна. Мөн аймаг бүр 10 хүртэлх гол, горхийг сонгон, нэг гол дээр 10 хүртэл га талбайг хоёр жилийн хугацаанд ойжуулах юм. Ойн мэргэжлийн байгууллагууд мод тарих талбай, тарьц, суулгац бэлтгэх, тарьсан модоо жилийн турш услах, арчлах чиглэлээр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж эхэллээ. Үүний зэрэгцээ тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг “Тэнгэр плаза”, “Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг”, “Ялалтын талбай”-д болон 21 аймаг, сумдад зохион байгуулж, тарьц, суулгацаар ханган, заавар, зөвлөмж өгчээ.