| | USD/MNT 0₮

Э.Чулуунчимэг хайраа олжээ

Нийтийн дууны нэгэн өнгө болох МУСТА Э.Чулуунчимэг нэгэн насны хайраа олжээ. Өөрөөсөө олон насаар дүү дуурийн дуучин Мөнхтүвшинг уран бүтээлийн хамтрагч болон амьдралынхаа ханиар сонгосон бололтой. Хосууд ид халуухан дээрээ байгаа бөгөөд "Санахгүй байхын аргагүй" уран бүтээлийг хамтран дуулж олны хүртээл болгожээ. Цахим хуудсандаа нэг нэгэндээ халамжтай хайртайгаа байнга илэрхийлж, нэгнийхээ бичлэг зураг болгонд зүрх дарж, хайрын сэтгэлээ илэрхийлж байгаа хосуудад азжаргал ерөөе. 

Э.Чулуунчимэгийн хувьд оюутан ахуй цагаасаа дуучин Б.Болдтой хамтран дуулж, амраг хосууд болж Аялгуу охиноо өлгийдөн авсан. Гэвч дуучин бүсгүй хайртай залуугаа найздаа алдснаар тэдний хамтын амьдрал цэг болоод үлдсэн. Харин дараа нь Баянхонгор аймгийн Улсын начин дүүгүүр хэмээх хочит Ц.Цэрэнтогтохтой хайр сэтгэлээ холбон хамтран амьдарсан ч удалгүй хоёр тийшээ болсон. Сүүлдээ хайр дурлал ярихаас айдаг болсон, хэцүү шүү дээ хэмээн ярьж байсан бүсгүй нэг хэсэгтээ ганцаараа явж, уран бүтээлдээ илүү анхаардаг болсон. Харин хэдхэн сарын өмнөөс жинхэнэ хайрын эзнээ олсон байна шүү. Дуучин бүсгүйн төрсөн өдөр дээр Мөнхтүвшин тэвэр дүүрэн баглаа цэцэгтэй, өөрөө бэлэг болон иржээ. 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.