| | USD/MNT 0₮

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйг хамгаалалтад авахыг хүсчээ

Дархан-Уул аймагт гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, нөхөртөө зодуулж, дарамт заналхийлэл дунд амьдарч байгаа эмэгтэйг цагдаагийн байгууллагаас хамгаалалтад авахыг хүсчээ. Тодруулбал, нэгэн эмэгтэй цахим хуудсандаа хүчирхийлэлд өртөж биедээ шарх гэмтэл авсан зургаа оруулж "Ууганбат гэж хүнтэй гэр бүл болоод таван жи боллоо. Охин хүүхдээ бодож тэвчиж ирлээ. Хүний урманд сохор зоос олж ирдэггүй байж, одоо бүр зодож нүдэж, гэрээсээ хөөж, гэрт амьдарсны төлбөр гэж нэхдэг болсон. Эцэг эх хамаатан садан хол болохоор ингэж дээрэлхэж байна. Аав ээж рүүгээ явна гэхээр ална гэж хутга барьж сүрдүүлж, хаалга түгждэг. Сална гэхээр амиа хорлоно гэж цонхон дээр гараад зогсдог. Чамайг алсан ч шоронд суухгүй гараад ирж чадна гэж сүрдүүлдэг" хэмээн пост хийжээ. Харин энэ мэдээллийг цагдаагийн байгууллагаас авч, шалгаж эхэлжээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.