| | USD/MNT 0₮
Бөхийн өргөөнд өнөөдөр 13:00 цагаас Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Дэндэвийн Амгаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно. Тус барилдаанд зодоглохоор 180 бөх бүртгүүлжээ. Тодруулбал, Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын заан М.Лхагвагэрэл, Улсын харцага Н.Золбоо, Н.Батзаяа, С.Сүхбат, Улсын начин Д.Амарсайхан, Ш.Дарханбат тэргүүтэй бөхчүүд зодоглохоор бүртгүүлсэн байна. Дашрамд дуулгахад, гурван өдөр дараалсан барилдаан болж байна.