| | USD/MNT 0₮

Морьт эргүүлүүд ажиллаж эхэлжээ

Иргэдийн амар тайван байдлыг хангах, гэмт хэрэг, элдэв  зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор урин дулаан улиралд морьт эргүүл ажилладаг билээ. Морьт эргүүл ажиллаж эхэлснээр гудамж талбай, Туул голын ай сав газарт үйлдэгдэх гэмт хэргийн гаралт буурдаг байна.

Мөн аялал жуулчлалыг дэмжих жилүүдийн хүрээнд цаашид морьт эргүүлийн тоог нэмэхээр болжээ.  Тодруулбал, цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр одоогийн байдлаар нийт зургаан чиглэлд 12 алба хаагч морьт эргүүл ажиллаж байгаа ажээ. Түүнчлэн улсын баяр наадмын үеэр Туул гол орчмоор болон амралт зугаалгын газарт морь эргүүлийн тоог нэмэгдүүлнэ гэдгийг албаныхан хэлж байна. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.