| | USD/MNT 0₮
Өнөөдөр Монгол бөхийн өргөөнд "Арвайн Үндэс" ХХК-ийн нэрэмжит "Улсын арслан цолны хүндэтгэл" улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Барилдаанд Монгол Улсын аварга О.Хангай долоо даван түрүүллээ. Харин Баян-Өлгий аймгийн харьяат улсын заан Б.Серик зургаа даван үзүүрлэлээ. О.Хангай Монгол Бөхийн өргөөнд түрүүлсэн түрүүгээ нэмж, нийтдээ 35 дахь түрүүгээ хүртээд байна. Тэгвэл шөвгийн дөрөвт аймгийн хурц арслан О.Наранбаатар, Н.Өсөхбаяр нар үлдсэн билээ.
Түрүү бөх О.Хангай таван сая төгрөг гардан авсан бол үзүүрлэсэн бөх Б.Серик 3 сая төгрөг гардан авлаа.