| | USD/MNT 0₮
Өчигдөр орой Хятад улсын хоё иргэн Төв шуудан руу шээж байгаа бичлэгийг цахим сүлжээнд иргэн цацсан билээ. Тэдгээр иргэд согтуу байсан бөгөөд боль гэсэн шаардлагыг хүлээж авахгүй тоохгүй байна гэсэн мэдээлэл байсан юм. Тэгвэл цагдаагийн байгууллагаас тухайн хоёр этгээдийн сууж явсан тээврийн хэрэгслийг тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэжээ. Энэ оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 21 цаг орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Цахим хөгжлийн яамны зүүн талд 3 эрэгтэй олон нийтийн гудамж, талбайд бие засаж байгаа бичлэг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн. Тус мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас уг асуудлыг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна. Шалгалтын явцад гадаад улсын гурван иргэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дээрх зөрчлийг үйлдсэн болохыг тогтоогдож, холбогдох хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.