| | USD/MNT 0₮

СУРВАЛЖИЛГА: Засгийн газраас Монгол Улсад хамгийн эрэлттэй байгаа 34 мэргэжлийн жагсаалтыг НХГБ-аас танилцууллаа

Монгол Улсад хамгийн их эрэлттэй байгаа 34 мэргэжлээс БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ чиглэлийн мэргэжилтэн эхний арван байрыг эзэлсэн гэж судалгаагаар тогтоогджээ. Иймд ЕБ-ын сургуулийг төгсөж байгаа 12 дугаар ангийн сурагчид судалгаанд үндэслэн бусдын нөлөөнд автахгүйгээр дуртай мэргэжлээ зөв сонгох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөлөө. Мөн мэргэжлээ сонгож чадахгүй төөрөлдсөн тохиолдолд яаравчлан сургуульд элсэхгүйгээр жил өнжих нь санхүү болон цаг хугацаагаар хохирхоос урдчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг байна.

Энэ тухай НХГБ-ийн хөгжил хамгааллын газрын Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн: А.Анужин “Монгол Усын нийт хүн амын 29,8 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Үүнээс 102.525 нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч буюу нийт 10 хүн тутмын нэг нь 10-12 дугаар ангид суралцаж байгаа юм. Мэдээж, мэргэжил сонголт гэдэг маш том зүйл. Хүүхэд өөрийн юу чаддаг, сэтгэл зүйн болон биеийн онцлог мэргэжлийн чадваруудыг тодорхойлох тест авч үзэн сонгох хэрэгтэй. Урт хугацаанд хийх ажил учир мэргэжилдээ сэтгэл ханамжтай байх ёстой. Мөн манай улсад хуульч, нягтлан бодогч зэрэг мэргэжлүүдийг ихэвчлэн сонгох гээд байдаг. Энэ нь ажлын байр цөөхөн болж, олон мэргэжилтнүүд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахгүй. Нийлүүлэлт, эрэлтээсээ давчихсан гэсэн үг. Иймд эцэг эхчүүд, асран хамгаалагчид хандан хэлэхэд чадварт нь тохирсон, дуртай мэргэжлийг нь сонгоход нь туслах хэрэгтэй юм” гэлээ.

Засгийн газраас Монгол улсад хамгийн эрэлттэй байгаа 34 мэргэжлийн жагсаалтыг хүргэж байна:

1.Багш, сургуулийн өмнөх боловсрол

2. Багш, бага боловсрол

3. Багш, математикийн боловсрол

4. Багш, мэдээлэл зүйн боловсрол

5. Багш, химийн боловсрол

6. Багш, биологийн боловсрол

7. Багш, физикийн боловсрол

8. Багш, газарзүйн боловсрол

9. Багш, тусгай хэрэгцээт боловсрол

10. Багш, хөгжмийн боловсрол

11. Программ хангамж

12. ОТ /Зүйлсийн интернэт/ технологи

13. Аялал жуулчлал

14. Халаалт, агаар сэлгэлт, кондиционар

15. Сантехникийн инжернечлэл

16. Хүнс үйлдвэрлэлийн технологи

17. Хоол зүй, шим судлал

18. Сэтгэл судлал

19. Нийгмийн ажил

20. Нийгмийн эрүүл мэнд

21. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

22. Хөдөлмөр засал

23. Хөдөлгөөн засал

24. Нүүр амны эрүүл ахуйч

25. Дүрс оношилгоо

26. Ойн аж ахуй

27. Мах, сүү судлал

28. Сувилахуй

29. Эм найруулага

30. Бага эмч

31. Эх барихуй

32. Лабораторийн эрхлэгч

33. Үйлдвэрлэлийн дизайн

34. Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын технологи

Сэтгүүлч: А.Булганчимэг

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.