| | USD/MNT 0₮

Хангайн бүсэд нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байсан эмэгтэй осолд орж амиа алджээ

Хангайн бүсэд нэр дэвшихээр горилж байсан бүсгүй тойргийнхоо аймаг сумдаар явж байх үедээ осолд орж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Жавзанханд зуурдаар өнгөрчээ. Мэргэжил нэгтэй, байгаль орчны төлөө цохилох зүрх сэтгэлээ зориулсан Б.Баярмаа цахим хуудсандаа "Мэргэжлийг минь сонгосон, үргэлж асууж зөвлөлдөж, хамтран ажилладаг байсан хүсэл тэмүүлэлтэй, хүнлэг, өрөвч сайхан сэтгэлтэй, тусархуу, өгөөмөр, эрч хүчтэй, эрэмгий, дайчин хайртай шавь минь дэндүү эрт дээд тэнгэртээ дэвшсэн даанч харамсалтай мэдээ сонсоод уйтай байнаа. Уулзъя гээд утасдаад гүйгээд ирдэгсэн. Учир явдлаа илэн далангүй ярьж урдаас хараад инээмсэглэж суудагсан. Одоо үгүй болжээ. Үргэлж багшдаа үгүйлэгдэж, хоосон орон зай чинь ханхайж үлдлээ. Багш нь чамайгаа үүрд дурсан санах болно. Аав, ээж, хань ижил, үр хүүхдүүд, дүү нар, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Элгэн садан, үр хүүхдүүддээ эргэж төрөөрэй. Ум ма ни бад мэ хум" гэжээ.

Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Эх орныхоо төлөө цохилох зүрхтэйгээ, зорьж байсан үйл хэрэгтэйгээ эргэж төрөөрэй. Ум маани бад ми хум. 

Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.