Өдөрт 500 гр чихэрлэг ундаа уухад жилд 22 кг сахар идсэнтэй тэнцэх хэрэглээ гардаг
лсэн чихэр нь биед өөх болон хуримтлагдаж, илүүдэл жин, таргалалтын эх үүсвэр болдог. Цаашлаад чихэрлэг ундааны хэрэглээ нь чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэр, цусны даралт ихсэх, цус харвалт, зүрхний шигдээс, цусан дахь холестерины хэмжээ ихсэх зэрэг халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Өдөрт 500 гр чихэрлэг ундаа уухад жилд 22кг сахар идсэнтэй тэнцэх хэрэглээ гардаг байна.
Тухайлбал:
- 500 мл савалгаатай хийжүүлсэн ундаанд ойролцоогоор 12 цайны халбага элсэн чихэр агуулагддаг.
- Хүүхэд, өсвөр үеийнхэн өдөр бүр 330 мл чихэрлэг ундаа уух нь таргалалтын эрсдэлийг 2.8 дахин нэмэгдүүлдэг.
- 1 лааз (330 мл) ундаанд 8 цайны халбага элсэн чихэр агуулагддаг.
- Хэрэв та өдөр бүр 500 мл чихэрлэг ундаа уудаг бол нэг жилд 22 кг элсэн чихэр идэж байна.
- 500 мл савлагаатай жимсний ундаанд ойролцоогоор 11 цайны халбага элсэн чихэр агуулагддаг
- 250 мл савлагаатай хүч тамирын ундаанд ойролцоогоор 7 цайны халбага элсэн чихэр агуулагддаг байна. Тиймээс чихэрлэг ундаанаас татгалзаж сураарай.