Өнөөдөр бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр
Тавдугаар сарын 11-ний энэ өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ойн газар, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөс Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 16-р хороонд байрлах Дамбадаржаа дахь Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэнд нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Тэрбумаар тоологдох мод Монголд ургахад үр хойч та биднээр бахархах болно" гэжээ.
Гэр бүл, хамт олон, анги нийтээрээ хамтдаа энэ өдрийг эрүүл агаарт хөгжилдөн өнгөрүүлж, эх дэлхийдээ мод тарьж, ногоон ирээдүйгээ хамтдаа бүтээх их үйлсэд бидэнтэй хамт нэгдэхийг урьж байна.