| | USD/MNT 0₮

Арбитрийн шүүх: Мэдэн будилсан М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа

Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитраас Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг хэвээр үлдээж байгаагаа өчигдөр мэдэгдлээ. 

Тодруулбал, Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойд хүчит 512 бөхийн барилдаанд М.Бадарч түрүүлж, Улсын арслан цол хүртсэн юм.

Дүрэмд заасны дагуу Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг. Гэвч М.Бадарчаас авсан сорьцонд допингийн эсрэг бодис илэрсэн ч түүнийгээ хүлээн зөвшөөрөөгүй. Улмаар Арбитрын шүүхэд хандаж, гомдол мэдүүлсэн байсан ч удтал маргаан дагуулсан асуудалд Арбитрын шүүх шийдвэрээ гаргалаа. Тэрбээр эхэндээ сэргээш хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байсан бол сүүлдээ зүрхний эм андуурч өгсөн гэх гэрч гарч ирснээр өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрчихсөн үйлдлийг өчигдөр гаргав. Өөрөө ч бэлтгэлдээ явахдаа эмийн сан орж амжаагүй юм. Зүрх өвдөөд байхаар нь хүнээс эм асуусан. Харин надад зүрхний эм гэж өгсөн. Тэрийг нь уучихсан юм. Тэр л буруудлаа хэмээн ярилцлага өгсөн. 

Ийнхүү Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасч, цолыг нь хураах шийдвэр гаргасан байсан юм. Харин М.Бадарчийн давсан даваа болгоны улсын цолтой бөхчүүд цол нэмж байна. Тухайлбал, Улсын гардь Ц.Бямба-Отгон Улсын арслан болно. Улсын харцага С.Сүхбат улсын заан болно. Улсын начин Э.Даш Улсын харцага болохоор болжээ.

Спорт залуу насных байдаг гэдэг. Дөрвөн жилээр барилдах эрхээ хасуулсан М.Бадарч өчигдөр хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө уурлаж "Хүний залуу нас спортын амжилтыг үгүй хийлээ" хэмээн бухимдсан юм. 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.