| | USD/MNT 0₮
Арбитрын зүгээс гэрчийг хуралдаанд нээлттэй оролцуулахаар болсны дагуу хар шил зүүсэн, хар маск өмссөн гэрч, өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцож асуултанд хариулж мэдээлэл өглөө.
Гэрч хэлэхдээ: М.Бадарч зүрх өвдөөд байна, зүрхний эм байна уу” гэж асуухаар нь 10-аад ширхэг эм өгсөн. М.Бадарч хоёр эмийг нь шууд уусан. Бусдыг нь уусан эсэхийг мэдэхгүй. Тавдугаар сарын сүүлээр би энэ эмийг хэрэглэж байсан. Тэр үедээ өгсөн. Би хөдөө ажилладаг болохоор эмээ саванд хийгээд авч явдаг. Таблетикаас нь гаргаад саванд хийсэн байсан. Тэр эмнээсээ өгсөн. Энэ эмийг би 2023 оны тавдугаар сарын сүүлээс зургадугаар сарын хооронд хэрэглэсэн. Би "Голдс" клубт хичээллэдэг. Тогтмол хичээллэж чаддаггүй. М.Бадарч надаас дүү, бэлтгэл хамт хийдэг л харилцаатай хүн. Найз биш.
-М.Бадарч хориотой бодис хэрэглэсэн нь допингийн шинжилгээгээр батлагдлаа гэдэг мэдээлэл гарах үед та энэ тухайгаа яагаад хэлж болоогүй юм бэ?
Гэрч: Хэд хоногийн өмнө эмээ захиалахдаа уг эмэнд М.Бадарчаас илэрсэн бодис ордог гэдгийг мэдсэн. Тэгээд энэ эмнээс болсон байж болзошгүй гэж бодоод гэрчээр оролцох хүсэлт гаргасан.
М.Бадарч: Панангин байна уу гэхэд “Байна” гэсэн. Хэдийг өгөөч гэсэн өгсөн. Түүнийг нь хэрэглэсэн. Бэлтгэл дээр очихдоо панангин гэж бодоод бүгдийг уусан. Наадамд гарах бэлтгэл дөхсөн байх үед уусан. Өдөрт 2-3 удаа панангин уух заавартай байсан. Зургадугаар сар дөхсөн байсан.
Гэрчээс мэдүүлэг авч дууссан тул хуралдааныг түр завсарлуулаад байна.