| | USD/MNT 0₮
Тайланд улсын Паттаяа хотод пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 5-11-ний өдрүүдэд болж байна.
Энэ тэмцээнд 107 кг-ын жинд Энхбаярын Содномпилжээ цээжнээс 235 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Э.Содномпилжээгийн Дэлхийн цомын зургаа дахь түрүү болов. Энэ тэмцээнээс “Парис-2024” зуны паралимпын эрхийн оноо олгож байгаа ба паралимпын эрхийн сүүлийн тэмцээн Гүрж улсад зургадугаар сарын 20-26-нд болох юм. Тус тэмцээний дараа “Парис-2024” паралимпын эрх авсан тамирчдыг зарлах бөгөөд одоогийн байдлаар манай улсаас Э.Содномпилжээ “Парис-2024” паралимпын эрхийн оноонд хүрсэн байна.