| | USD/MNT 0₮
“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа болон түүнтэй холбоотой хэд хэдэн хүнийг Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн сарын 15-нд /2024.04.15/ баривчилж, 48 цагийн хугацаатайгаар ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид саатуулсан юм.
Үүний дараа дөрөвдүгээр сарын 17-нд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базарааг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Харин Р.Базараагийн өмгөөлөгч "Шүүхээс авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх" саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байсан юм.
Тэгвэл тус шүүхээс уг хүсэлтийг хэлэлцээд Р.Базарааг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх өмгөөлөгчийнх нь хүсэлтийг хүлээн авахаас татгалзасан байна. Учир нь түүнийг анх баривчлах үед үүссэн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй хэвээр байгаа учир суллах боломжгүй гэж үзсэн байна.