| | USD/MNT 0₮

Сургууль, цэцэрлэг амраагүй үед зам засварын ажлыг эрчимжүүлэн зохиомол түгжрэл бий болгож буй нь сонгуулийн попрол уу?

Сүүлийн өдрүүдэд түгжрэл нэмэгдэж, ажил тарах цагаар иргэд нэг байрандаа 2-3 цаг зарцуулсан тухай цахим орчинд мэдээлж буй. Угтаа дулааны улирал эхэлсэн тул явган хүний замаар дугуй, скүүтэр, мотоциклтой зорчих иргэдийн тоо нэмэгдэж түгжрэл буурдаг. Гэтэл яагаад энэ үеэр түгжрэл улам нэмэгдээд байна гэх асуудал үүсэж байна. Энэ талаар бид сурвалжилга мэдээлэл бэлтгэлээ.

Багшийн дээдийн уулзварт жолоочид 3 цаг түгжирчээ /Тавдугаар сарын 7-ны орой 19:10 минут/. Энэ үед тухайн замд зорчиж явсан приус 30 маркийн автомашинтай жолооч Т “Би 17:40 минутын үед Бөхийн өргөөгөөс гараад шууд энэ чиглэл рүү ирсэн. Нэг буудал зам явахын тул 2 цаг гаран түгжирч зогслоо. Түгжрэл арай л хэтэрхий байна. Юунаас болж түгжирч байгааг мэдэх арга алга” гэв.

Эрүүл мэндийн яамны урд, талбайн хажууд жолоочид 2 цаг 30 минут түгжирчээ /Тавдугаар сарын 7-ны өдөр 14:30-17:00/. Тухайн үед түгжирч байсан жолооч У “Би яг 2 цаг 30 минут түгжирч байна. Зохицуулагчаас болж түгжирсэн болов уу гэж таамаглаж байна. Мөн зам засварын ажил ойрд их хийж байгаа. Үүнээс болж түгжрээд байгаа юм болов уу? Сайн мэдэхгүй байна. Түгжрэл үнэхээр их байна” гэж мэдээлэв.

 Харин Нарантуулын уулзвараас халдвартын уулзвар, халдвартын уулзвараас зүүн дөрвөн зам гэсэн чиглэлд /05.03-05.06/ хооронд хоёр хэсэгчилж зам засвар хийжээ. Эхний нэгдүгээр хэсэг нь 4.29-4.30-ны өдөр хүртэл үргэлжилсэн аж. Нэгдүгээр хэсгийн зам хаасан үед нарны зам ачаалал авсан байна.  Мөн Энхтайвангийн өргөн чөлөө, Зүүн дөрвөн зам, Натурын зам, хойд талаараа их тойруу доржын гудамж ачаалал авчээ.  Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний баруун талын замыг зассан. Энэ Чингисийн өргөн чөлөөнөөс дунд голын гудамж хүртэл 5.03-05.05-ны өдөр хүртэл хийсэн. Энэ хугацаанд Дунд голын гудамж, Чингисийн өргөн чөлөө, нисэх яармаг руу чиглэх хөдөлгөөн болон буцаад хотод гадагшлах хөдөлгөөн ачаалалтай байжээ. 

Тэгэхээр замын хөдөлгөөний ачаалалд зам засварын ажиллаагаа нөлөөлдөг байх нь. Улаанбаатар хотын зам засварын ажлыг эрчимжүүлэн түгжрэлийг нэмэгдүүлж, иргэдэд хүндрэл учруулж байгаа нь сонгуулийн попрол уу? Уг нь сурагчдын амралтын дараа хөдөлгөөн багасах үед зам засварын ажлыг хийх боломжтой. УИХ-ын ээлжит сонгууль болоход 49 хоног үлджээ. Энэ үед гишүүд ард түмэнд дүнгээ тавиулах гэж олон ажлыг гэнэт эрчимжүүлээд байна уу?

 Сэтгүүлч: А.Булганчимэг

 

 

 

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.