| | USD/MNT 0₮

ТУСГААР ТОГТНОЛОО БҮХ АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГААР БАТАЛГААЖУУЛАН ТУНХАГЛАСНЫ 74 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭНЭ

Монголын ард түмэн 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр улс эх орныхоо бүрэн эрхт, тусгаар тогтнолыг “Бүх ард түмний санал асуулга”-аар баталгаажуулан тунхагласан түүхтэй. Энэ түүхэн үйл явдлын 74 жилийн ой энэ сарын 20-ны өдөр буюу ням гаригт тохиож байна. Тусгаар тогтнолоо бүх ард түмний санал асуулгаар тунхаглан баталгаажуулсны 74 жилийн ойг “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо” тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Өнгөрөгч жил “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо”-г үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын санаачилгаар Үндэсний хүчит бөхийн барилдааныг Спортын төвд ордонд зохион байгуулж байсан билээ. Тэгвэл энэ жил тусгаар тогтнолоо бүх ард түмний санал асуулгаар тунхаглан баталгаажуулсны түүхт 74 жилийн ойн хүрээнд “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо”-ноос “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” сэдэвт Эрдэм шинжилгээний Бага хурал Гадаад харилцааны яамны Хурлын танхимд 10:00 цагт болох бол 13:00 цагт Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ажээ. Харин хүчит 128 бөхийн барилдаан 15:00 цагт Монгол бөхийн өргөөнд болох юм байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.