| | USD/MNT 0₮
Муу усны нүхэнд унасан хүүхдүүдийг эрэлч нохойн тусламжтайгаар эсэн мэнд олсон талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, /2024.05.05/-ны өдрийн 16 цагийн орчимд “Бага насны хоёр хүүхэд сураггүй алга боллоо” гэх дуудлага бүртгэгдэж, 90 алба хаагч, 2 эрэлч нохдын хамт эрэн хайж 00 цагийн орчимд айлын муу усны нүхнээс олсон байна. Энэ талаар Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас тодруулахад “энэ талаар одоохондоо мэдээлэх боломжгүй” гэсэн юм. Тэгвэл Нүхэнд унасан хоёр хүүхдийн эцэг, эх архины гүн хамааралтай тул асрах эрхийг түдгэлзүүлэн, асрамжид өгчээ.