| | USD/MNT 0₮
Өнөөдрийн ЭМЯ-ны хуралд СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл оролцсон юм. Учир нь дэлхий нийтэд тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусээс болж иргэд их хямарч, тус төвд хандаж байгаа талаар ярьсан юм.
Тэрбээр "Нийт хүн амын дунд сэтгэл түгших байдал ажиглагдаж байна. Энэ бол сэтгэлзүйн хэвийн урвал буюу шийдвэрлэж болдог хэв шинж. Шийдвэрлэхгүй бол сэтгэцийн тулгамдсан асуудал болох эрсдэлтэй. Сүүлийн долоо хоногт ирсэн дуудлагуудын 40 гаруй хувь нь COVID-19 вирусын улмаас сэтгэл санаа шаналсан хүмүүс "Одоо яах вэ" гэдэг асуултыг ихээр тавьжээ.
Сэтгэл, санаагаа зовоолгүй эмч, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд итгэж хэвийн амьдралаа үргэлжлүүлж, сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй" гэлээ.
COVID-19 вирусын халдварын тархалтын улмаас иргэд, олон нийтийн сэтгэл санаа хямарч, сэтгэлзүйн эмгэгийн шинж тэмдэг илэрвэл СЭМҮТ-ийн 1800-2000 утсанд хандах боломжтой. Тус эмнэлгийн мэргэжилтнүүд 24 цагаар сэтгэлзүйн дэмжлэг хүссэн бүх хүнд зөвлөгөө өгөн ажиллаж байна.
Нийт хүн амын дунд сэтгэл түгших байдал ажиглагдаж байна. Энэ бол сэтгэлзүйн хэвийн урвал буюу шийдвэрлэж болдог хэв шинж. Шийдвэрлэхгүй бол сэтгэцийн тулгамдсан асуудал болох эрсдэлтэй. Сүүлийн долоо хоногт ирсэн дуудлагуудын 40 гаруй хувь нь COVID-19 вирусын улмаас сэтгэл санаа шаналсан хүмүүс "Одоо яах вэ" гэдэг асуултыг ихээр тавьжээ.