| | USD/MNT 0₮
Бурханч лам Г.Пүрэвбатын нирваан дүр үзүүлсний 49 дэх хоногийн тахилд зориулж Аглаг бүтээлийн сүмд маани хурах үйл ажиллагаа болохоор болжээ. Энэхүү хурал нь тавдугаар сарын 22-ны 19 цагт эхэлж, долоо хоног үргэлжилнэ. Маанийн бүтээлд бүтэн буюу хонуутаар оролцох хүсэлтэй сүсэгтэн Аглаг бүтээлийн сүмтэй тавдугаар сарын 20-ны өдрөөс өмнө урьдчилан холбогдож, бүртгүүлэх ёстой юм. Хоноглох сүсэгтнүүд аяны хөнжил, гудас, оо сойз, алчуур, саван, дулаан хувцас, ороолт, эрхи, хувийн жижиг халуун сав, халбага сэрээ, аяга тавгаа авч ирэх бөгөөд зөвхөн цагаан хоол идэх аж.