| | USD/MNT 0₮
Дулааны улирал эхэлсэнтэй холбоотой гал түймрийн дуудлага эрс нэмэгдэж байна. Тухайлбал ОБЕГ-т өчигдрийн байдлаар /2024.05.07/ буюу нэг хоногт 22 удаагийн гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж, албаныхан ажиллажээ. Ялангуяа ой, хээрийн гал түймрийн дуудлага нэмэгдсэн байна.
Онцлох дуудлагыг мэдээлбэл, Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Уньт багийн “Хэцийн-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс урд зүгт 65 км/-т ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 17:30 цагт ОБЕГ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид сумын Мэргэжлийн ангийн ажилтануудтай хамтран 19:20 цагаас эхлэн ойн түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллажээ. Улмаар 20:10 цагт цурамд оруулан 05.07-ны өдрийн 08:00 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар гал түймэрт 0.5 га орчим талбай өртөж шатсан аж.
- Төв аймаг, Жаргалант сум. Буурал багийн “Японы-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 196 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км/-т ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.07-ны өдрийн 15:58 цагт ОБЕГ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчид сумын Мэргэжлийн ангитай хамтран 16:59 цагаас ойн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Урьдчилсан байдлаар гал түймэрт 15 га орчим талбай өртөж шатжээ.