Орон нутгийн нислэгийн үнийг 10 хувиар хямдруулжээ
Хямд тийз-Хүртээмжтэй нислэг зорилтын хүрээнд орон нутгийн нислэгийн тийзийг дахин 10 хувиар хямдруулжээ.
МИАТ ТӨХК нь CRJ-700 Мазаалай агаарын хөлгөө өнгөрсөн сард хүлээн авсан. 70 хүний суудалтай энэхүү онгоцоор Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн.
Тодруулбал,
- Улаанбаатар-Ховд, Улаанбаатар-Өлгий чиглэлд нэг талдаа 405 мянга байсан бол 365 мянга, хоёр талдаа 810 мянга байсан бол 730 мянга,
- Улаанбаатар-Улаангом чиглэлд нэг талдаа 400 мянга байсан бол 360 мянга, хоёр талдаа 800 мянга байсан бол 720 мянга,
- Улаанбаатар-Улиастай чиглэлд нэг талдаа 316 мянга 700 байсан бол 286 мянга, хоёр талдаа 633 мянга 400 байсан бол 572 мянга,
- Улаанбаатар-Алтай чиглэлд нэг талдаа 366 мянга 500 байсан бол 330 мянга, хоёр талдаа 733 мянга байсан бол 660 мянга болж тус тус хямдарч байна.