| | USD/MNT 0₮

АНХААРУУЛГА: Ой, хээрийн гал түймрийн дуудлага 3.8 хувиар өсжээ

Улсын хэмжээнд он гарсаар тавдугаар сарын 06-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс 10 аймгийн 25 суманд 52 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.

Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 404га, хээрийн 504,509га нийт 504913га талбай, 5 гэр, 4 хашаа саравч, 19 толгой бог мал өртжээ.

Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3,8 хувиар өссөн гэж ОБЕГ мэдээлэв.

Иймд ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаа тул ой, хээрийн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.