| | USD/MNT 0₮

Гадаа тоглохоор гараад сураггүй алга болсон 7 настай хүүг эсэн мэнд олжээ

Дархан-Уул аймгийн Шарынгол суманд өчигдөр /2024.05.06/ өдрийн 08:30 цагийн орчим 7 настай, эрэгтэй хүүхэд гадаа тоглоно гэж айлаас гараад одоог хүртэл сураггүй байна гэсэн дуудлага мэдээлэл ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид А /7 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 19:35 цагаас эхлэн “Булагт”, “Хавчуу” гэдэг газруудад зохион байгуулж, Дархан-Уул аймгаас зүүн урд зүгт 68 км, Шарын гол сумаас зүүн урд зүгт 8 км-т Санжинт багийн “Ар хавчуу” гэдэг газраас 20:26 цагт эсэн мэнд олж ээж О-д хүлээлгэн өгсөн байна

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.