| | USD/MNT 0₮

ИРГЭН: Газрын албаны захирамж удаа дараа хүчингүй болсноос болж 85 сая төгрөгөөр луйвардуулсан

Нийслэлийн газрын албанд ажиллаж байсан Э.Б, Ц.А нарын 11 холбогдогчтой эрүүгийн хэргийн талаар “Хохирогчдын холбоо”-ны тэргүүн болон хохирсон иргэд мэдээлэл өглөө. Энэхүү сэдвийн хүрээнд нэгэн иргэн 85 саяар хохирсон иргэн газрын албаны захирамж удаа дараа өөрчлөгдсөнөөс болж луйвардуулсан гэж мэдээлэл хэлсэн юм.

Тэрбээр, “Амьдралдаа үзээгүй маш гайхамшигтай луйварчидтай тааралдлаа. Эхлээд ярихад 2012, 2013 оны сүүлчээр газар худалдана гэсэн зарын дагуу худ-ийн гуравдугаар хорооны нутагт 1894 м квадрат талбайтай газар зарна гэсний дагуу очиж уулзаад авахаар болсон. Харилцан тохиролцоод 170 сая төгрөгөөр авсан. 85 сая төгрөгийг газар худалдах, худалдан авах гэрээ хийгээд 85 сая төгрөгийн 50 хувийг төлөөд дараа нь хоёр сарын дотор гэрээгээ шилжүүлж хотын захиргаанд гэрээгээ шилжүүлж өгөөд үлдсэн мөнгийг авна гэж хэлээд и.Оюунтунгалаг гэдэг хүнээс 2012 оны нийслэлийн засаг даргын 119 дүгээр дугаар захирамжтай газрыг худалдаад авчихсан. Гэтэл газар худалдсаны дараа мөнгө аваад явсан хүнтэй 10 жил би уулзаагүй. 10 жил бараа сургийг хараагүй. тэгээд 2 жил хүлээгээд 2016 онд хуулийн зөвлөгөө өгөх газарт очсон. Төрийн байгууллага бол өндөр хүчдэлийн доор газар авчихсан гэсэн чинь 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний засаг даргын 257 дугаар захирамжаар хүчингүй болсон юм байна. Тэр хүн бол хүчингүй болсон захирамжаа зарчхаад алга болжээ. Наадах чинь бол бас төрийн байгууллага бол ямар нэгэн алдаатай захирамж гаргаж болохгүй. Ийм учир та газрын албанд очин танайх зөрчилтэй захирамж гаргасан учир би хохирчхоод байна гэж гомдол тавь гэсэн. Үүний дагуу 2016 оны 3,4 сард. гэтэл таныг хохироосон байна. Ер нь нэг иймэрхүү юм гараад хуулийнхан хэлсэн. Наадах чинь зөндөө олон захирамж хүчингүй болж байгаа. Баахан луйврын юм гараад байгаа. Нийслэлийн газрын алба ийм л юм болоод байгаа” гэлээ.

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.