| | USD/MNT 0₮

Олон иргэдийн фэйсбүүк хаягт нэвтэрч мөнгө шилжүүлэн авсан долоон этгээдийн хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.04.29-өөс 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд) 36.787 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 554 хэргийг хүргүүлсэн байна.

Шийдвэрлэсэн онцлох хэргээс дурдвал:

 Цахим мэдээллийн технологи ашиглан олон тооны иргэдийн фэйсбүүк хаягт 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд хууль бусаар нэвтэрч, мэдээллийг өөрчилж, бусдын эд хөрөнгийг залилсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Ингэхдээ А нарын нэр бүхий нийт 7 этгээдийн цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, улмаар уг цахим хэрэгслийг ашиглаж дээрх хугацааны хооронд хохирогч нарын нэрийг ашиглаж бусдыг хуурч зохиомол байдлыг зориуд бий болгож, мөнгө шилжүүлсэн үйлдлийг илрүүлжээ.

Уг үйлдэлд Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.