| | USD/MNT 0₮

Б.Сэр-Од зургаа дахь олимпдоо оролцоно

Дани улсын нийслэл Копенхаген хотноо марафоны “Парис 2024” Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн болж өндөрлөлөө.

Тэмцээнд, Монголын марафонч, ОУХМ Г.Хишигсайхан 2:28:48 цагийн амжилтаар 4-р байрт шалгарсан бол гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19:25 цагийн амжилтаар 14-р байр эзлэн Парисыг зорих эрхээ баталгаажуулж, 6 дахь Олимпдоо оролцохоор боллоо.

Г.Хишигсайханы хувьд өнгөрсөн гуравдугаар сарын 3-ны өдөр зохиогдсон Токиогийн марафонд 2:26:32 цагийн амжилтаар 8-р байрт шалгарч Олимпын эрхээ хүртээд байгаа билээ. Мөн өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр болсон Сөүлийн марафонд Б.Мөнхзаяа 2:24:45 цагийн амжилтаар шилдэг 10-т шалгарч Олимпын эрхээ аваад буй юм.

“Парис 2024” Олимпын наадмын марафоны төрөлд Монголын 3 тамирчин ур чадвараа сорино гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.