| | USD/MNT 0₮

10 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн сарын 8-наас 30-ны өдрийн хооронд тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох зорилгоор "Тээврийн хэрэгсэл 2024" арга хэмжээг зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг 5 дүүргийн нутаг дэвсгэрт гадна зогсоолд байршуулсан 10 тооны тээврийн хэрэгсэл хулгайлсан гэмт хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

Иймд иргэн та тээврийн хэрэгслээ хяналтын камертай бүс, зориулалтын автомашины зогсоолд байршуулж, зам дагуу худалдаа үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ тээврийн хэрэгслээ онгорхой орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.