| | USD/MNT 0₮

Долоо хоногт дунджаар 114 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо /2024.04.29-05.05/ хоногт нийслэлийн 8 дүүрэг, 21 аймгийн 54 суманд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн тохиолдол бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 23  иргэний амь насыг авран хамгаалсан юм.

Нийт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 114 нь гал түймэр, 20 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна. Харин гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас таван  хүн гэмтэж, бэртсэн тухай ОБЕГ-аас мэдээллээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.