| | USD/MNT 0₮

Д.НЯМХҮҮ:ФРАНЦ УЛСЫН ИРГЭНИЙГ АЖИГЛАЖ ХОНОЛОО, СЭТГЭЛ САНАА НЬ ТОГТВОРГҮЙ БАЙНА

Шинэ төрлийн коронавирусын халдвар тээгч Франц улсын иргэнийг өчигдөр Дорноговь аймгаас тээвэрлэж авчирч ХӨСҮТ-д тусгаарласан байгаа. Өчигдрийн байдлаар тус иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа талаар мэдээлсэн юм.

Тэгвэл өнөөдрийн ЭМЯ-ны хийсэн мэдээлэл дээр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэхдээ "Франц иргэний ажиглаж хонолоо. Өнөө өглөө давтан шинжилгээг нь хийгээд ирлээ. Түүнтэй ойрын хавьтлын 126 хүний шинжилгээний хариу сөрөг гарч, халдваргүй болох нь тогтоогдсон.

Франц иргэний хувьд эмчилгээ хийж байна. Түүний сэтгэл санааны байдал маш тогтворгүй байна. Уг иргэн манай улсын эмчийн ур чадвар, эмчилгээнд найдаж байгаагаа илэрхийлсэн. 

Өчигдөр ХӨСҮТ-д найман сэжигтэй тохиолдол тусгаарлагдан тандалт шинжилгээ, эмчийн үзлэг хяналт хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийт 149 хүнийг хяналтад авсан байгаа" гэв. 

Франц иргэний ажиглаж хонолоо. Өнөө өглөө давтан шинжилгээг нь хийгээд ирлээ. Түүнтэй ойрын хавьтлын 126 хүний шинжилгээний хариу сөрөг гарч, халдваргүй болох нь тогтоогдсон.
Нийгэм

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.