| | USD/MNT 0₮
Дуучин Т.Дэлгэрмөрөн гурван охинтой билээ. Том охин Зөөлөнсий нь эхний талийгаач эхнэрийнх нь ганц охин бол Ананда бүсгүйтэй сууж, хоёр хөөрхөн охинтой болсон билээ. Харин хувийн амьдрал нь тогтворгүй таарамжгүй байдлаас болж хосууд тусдаа амьдарч хоёр хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй байна гэх Т.Дэлгэрмөрөнгийн үнэн төрхийг Солонгон ааштай бүсгүй ихэд илчилдэг.
Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Т.Дэлгэрмөрөнг жүжиж явахын оронд эмчилгээ нэн шаардлагатай байгаа хүүхэддээ тусалж хандив цуглуулж тоглолт хийгээч гэжээ. Ананда бүсгүй "Би яах вэ төрсөн төөрөг амьдралын үнэн үнэ цэнээрээ 2 нялхаа асуудалгүй аваад амьларчихна аа. Тэр нэг жүжээч шившиг овоглосон үндэс угсаагаа өвчин зовлонтой нь бүү хаяаачээ олон жил нууж жүжлээшдээ одоо болно оо. Өнөөдөр Аутизмын арга хэмжээндээр жүжиж явахаар нэн шаардлагатай тэр нэг бүсгүйсээс гарсан хүүхэддээ ядаж хандивын аян зохион байгуулаад эмчлүүлж өгөөчээ. Одоо миний 2 үрээр попрох яах вэ? Нэн шаардлагатай 3 дахь ч этгээдийн үр хүүхдэдээ анхаарч үз. Үр үндэсийнхээ өмнө өвчтэй зовлонтой хамаагүй тэр эмэгтэйн үүрэг хариуцлагаас нь хуваалц хөөе. Өмнөөс нь яс хавталзаад байх юм. Би бол хоёр үрээ өөрөө өсгөчихнө" гэж бичжээ.