| | USD/MNT 0₮

Өндөр настан Нина:Чихэндээ зүүдэг алтан ээмгээ хадгалж байгаад хэдэн литр ус авахаа бодно доо

Дэлхий нийт гэлтгүй Монгол Улсын хэмжээнд ус "асуудалтай" болж мэдэх цаг дор амьдарч байна. Усаа хайрлаж хамгаалж, гамнахгүй бол нэг л өдөр усны нөөц дуусч дутагдалд орж мэднэ гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж ярьж, ирээдүй хойч үед анхааруулсаар байна. Усаа л хайрлахгүй бол нэг өдөр элсэн цөлд хатаж харангадаж үхэх аюул тун ойрхон байгаа гэдгийг усны мэргэжилтнүүд хэлдэг.
Хэдхэн хоногийн өмнө Усны газрын дарга З.Батбаяртай нэгэн өндөр настай эмээ уулзаад учирлаад явжээ. Энэ талаар дарга З.Батбаяр өөрийн цахим хуудсандаа "Ээжтэй минь адилхан өндөр настай эгч гудамжинд зогсоож Усны хэрэглээ, усны үнийн талаар хатуу ширүүн ч цаанаа ирээдүйгээ хайрласан, хойч үедээ зориулсан үгс хайрлаад явлаа. "Миний чихэндээ зүүдэнд алтан ээмэг бий, тэрийгээ би хадгалж байгаад хэдэн литр ус худалдан авч, хэд хоног амьд явахаа бодно..." гэж хэлсэн үг нь зүрх зүсээд л явчихлаа. Усгүй бол ямар аюултай болох тухай, усыг яагаад хайрлаж хамгаалах ёстой тухай, одоо усыг хэрхэн яаж замбараагүй ашиглаж буй тухай, Чингэлтэйд айл болгон жорлонтой худагтай болж байгаа тухай эгчийг яаран яаран ярихад хэлэх ч үг олдсонгүй багшдаа зэмлүүлж буй хүүхэд шиг л зогслоо. Нина хэмээх Чингэлтэйд амьдардаг энэ хүний түмэн зөв, үг бүр нь үнэн байлаа. Баярлалаа Танд сайн сайхныг хүсэн ерөөе. Өнгөрсөнгүйгээр ирээдүй байхгүйн адил одоо бид усанд хэрхэн хандана, яг тийм хариуг үр хүүхэд минь хүртэнэ" гэжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.