| | USD/MNT 0₮
Дэлхийн сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний баярын өдөр өнөөдөр /2024.05.03/ тохиож байна. Энэ хүрээнд Монголын "Сэтгүүлчид нэгдэн хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" сэдвийн хүрээнд сэтгүүлч Баттуул өөрийн үзэл бодлоо илэрхийлэв.
Тэрбээр, “Өнөөдөр бол дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Гэтэл Монголд Улсад хэвлэлийн эрх чөлөө огт байхгүй болсон. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс гарсан статистикаар бараг 30-аад сэтгүүлч өөрийн цахим орчинд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлээд дарга нарыг шүүмжилсний төлөө бүгд 13.14 гэдэг Эрүүгийн хуулийн зүйл заалтаар хуулийн хяналтын байгууллагын үүдийг татаад явж байна. Сүүлд нь дүгнэлт гаргахад дарга нар нэг л зүйл хүссэн юм байна. Зорилгодоо хүрчихсэн байна. Зорилго нь юу вэ? Гэвэл сэтгүүлчид болон олон нийтэд нэг л зүйл тулгаж байна. Та нар биднийг магт, ийм сайхан юм хийлээ, ийм сайхан хууль баталлаа та нар шэйрлэ. Та нар биднийг шүүмжлэх эрхгүй. Та нар биднийг шүүмжлэх юм бол явдаг газраа яваарай. Шорондоо ороорой. Ялтан болоорой, яллагдагч болоорой ийм хууль эрх зүйн орчин 2020 онд МАН хулгайгаар хийчхэж. Тэгээд өнөөдөр тэр хууль нь хэрэгжээд биеллээ олоод, зорилго нь бүтээд явж байна. Энэ зорилгыг бид тас цохих хэрэгтэй. Би үзэгч, уншигчдад хэлмээр байна. Энэ хэвлэлийн эрх чөлөө гэдэг ганцхан сэтгүүлчдийн асуудал биш юм. Энэ эрхийн ард олон нийтийн мэдэх эрх явдаг юм” гэв.
ВИДЕО: https://fb.watch/rQe0x11vrK/