| | USD/MNT 0₮
Өмгөөлөгч агсан Г.Батбаярын охин Б.Ариунзаяа бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6.1 дэх хэсэгт зааснаар шалгагдаж буй. Түүнийг шалгах явцад прокурорын байгууллагаас сэжигтнээр баривчлах саналаа шүүхэд хүргүүлжээ. Гэвч аавынх нь ажил явдал таарсан тул уг саналаасаа прокурор өөрсдөө татгалзсан байна.
Энэ талаар Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхээс тодруулахад "Сэжигтнээр баривчлах санал ирсэн. Гэвч ар гэрийн гачигдал таарсан тул шүүх хуралд орохоос прокурорууд өөрсдөө татгалзсан" гэлээ.
Сануулахад, өмгөөлөгч Г.Батбаяр энэ сарын 21-нд гэрээсээ гараад сураггүй алга болж, улмаар ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад эрэн хайх хүсэлт өгч, цагдаагийн байгууллагас эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байсан юм. Гэвч 04 дүгээр сарын 25-ны Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон байдаг.