| | USD/MNT 0₮
Булган аймаг, Хангал сум Хялганат тосгоны 4 дүгээр багийн "Сэлэнгэ гүүр" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс хойд зүгт 35 км/-т, Иргэн Ч “Сэлэнгэ” голд осолдсон тухай дуудлагыг ОБЕГ 05.02-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан байна.Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Зэвсэгт хүчний 234 дүгээр анги, сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид Ч /36 настай, эрэгтэй/-ийг анх осолдсон Сэлэнгэ мөрний гүүрнээс зүүн хойд зүгт “Арван цагаан худаг” гэдэг газар хүртэл 14 км-т, 2 удаа завиар урсаж, 10 км-т голын эргээр явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа аж.