| | USD/MNT 0₮
Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнг сэргээн засварлахаар гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Рио Тинто Монгол ХХК, Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн ХХК гэрээ байгуулсан.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Рио Тинто Монгол ХХК нь Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн баруун жигүүрт буюу Хүүхдийн ордноос Нарны зам хүртэлх нийтийн эзэмшлийн 10 га талбайг иргэд амарч зугаалах, эрүүл, тохилог орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, тогтвортой ногоон байгууламж болгон сэргээн засварлах учиртай.
Тэгвэл "Рио Тинто Монгол" ХХК-иас иргэдэд хандаж шинэ цэцэрлэгт хүрээлэнгийнхээ нэр дээр санал авч эхэллээ. Саналын тусламжтайгаар эцсийн хувилбарыг сонгож, хуулийн дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлнэ.
Ингэхдээ Төв цэцэрлэгт хүрээлэн, Нийслэлийн цэцэрлэгт хүрээлэн, Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн, Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн гэсэн 4 хувилбараар санал авч эхэллээ. Та санал өгөхийг хүсвэл ЭНД дарж ороорой.