| | USD/MNT 0₮
СХД-ийн 19 болон 4-р хорооны голд байрлах үерийн ус урсгах зорилгоор хийсэн даланг оршин суугчид, иргэд хог хаяж дүүргэсэн тухай бид өмнө мэдээлсэн. Тус далангийн эргэн тойронд 2010 оноос хойш орон сууц их баригдсан байна. Үүнийг даган оршин суугчид цонхоороо хог хаяж, хогийн цэг болгожээ. Тухайн нутаг дэвсгэрт байрлах 84-р байрын СӨХ-ийн дарга Ц.Алтанчимэг “Жил бүр дулааны улиралд хорооноос тус даланг цэвэрлэдэг ч цонхоор иргэд хогоо хаясаар байдаг. Хэчнээн цэвэрлэсэн ч иргэдийн ухамсрын асуудлыг хороо СӨХ дийлэхгүй байна” гэсэн юм.