Прокуророос Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баярыг яллах дүгнэлт үйлджээ. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна. Тухайлбал, "Өчигдөр надад прокурорын яллах дүгнэлт гардуулах гэв. Авахгүй гэдгээ мэдэгдэв. Учир нь би байтугай, тэд ичмээр дэндүү зохиомол, хөгийн үндэслэл бүхий яллах дүгнэлт аж. Урьд өдөр нь ачина гэж айлгав. Ачигдахыг хэн хүсэх билээ... Гэхдээ мань мэт арай өөр. Жарнаа үзсэн хүн айх юм бага" хэмээн онцолжээ.
Харин энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Энэ ч арай хэтэрнэ ээ. Улсын төсөвт их наядаар нь орлого, эдийн засагт олон арван мянган ажлын байр, бизнесийг бий болгож, 2009 оноос дэлхийд нүүрлэсэн санхүү, эдийн засгийн хямралаас улсаа гаргаж ирсэн Ерөнхий сайддаа ингэж новшийн хандаж нохойноос дор үзэхгүй шүү монголчуудаа" гэж өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Ерөнхий сайд асан С.Баярыг яллах дүгнэлт үйлджээ