| | USD/MNT 0₮
Цаг уурын байгууллагаас тавдугаар сарын 3-7-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.
Тавдугаар сарын 3-н буюу маргааш Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 5-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орно.
Маргааш нутгийн зүүн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -2-7, өдөртөө +11+16 градус дулаан байна. Ихэнх нутгаар дулаарч говийн бүс нутгаар шөнөдөө +9+14, өдөртөө +25+30, бусад нутгаар өдөртөө +19+24 градус дулаан байна.
Тавдугаар сарын 6-нд ихэнх нутгаар нэмж дулаарна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Эх сурвалж: ЦУОШГ, ОБЕГ