| | USD/MNT 0₮
Манай редакцад нэгэн иргэнээс мэдээлэл ирсний дагуу бид СХД-ийн 4-р хороонд байрлах олон бага насны хүүхэдтэй айлд очлоо. Мэдээллийг тодруулбал, 14 настай охиныг 37 настай эрэгтэй хоёр жилийн турш айлган сүрдүүлж, бэлгийн харилцаанд орж, хүчиндсэн ба цагдаагийн байгууллагад гомдол өгөхөд хэрэг нь хэрэгсэхгүй болно гэдэг хариу хохирогчид өгчээ. Биднийг очиход гурван бага насны хүүхэд нэг том охинтой ээж угтав. Ингээд хохирогч охин болон түүний ээж бидний хороодын яриа эхэлсэн юм.
-Хоёр жилийн хугацаанд айлган сүрдүүлж бэлгийн харилцаанд орсон, хүчиндсэн гэж байна. Энэ эрэгтэйтэй яаж танилцсан юм бэ?
-Манай охин найзтайгаа явж байгаад 2022 оны зургадгаар сард танилцсан. Энэ хүчиндсэн үйл явдал бол наймдугаар сард болсон. Тэр орой манай охин гэртээ ирж хоноогүй. Маргааш өглөө нь гэртээ ирэхэд асуухад охин минь найзындаа хоносон гэж хэлсэн юм. Гэтэл нөгөөдөр нь үнэнээ хэлэхэд харьяа дүүргийн цагдаагийн газар очиж гомдол гаргасан. Шүүх эмнэлэгт үзүүлсэн тэгэхэд урагдалгүй байна гэдэг хариу хэлсэн. Хэрэг шалгагдаад явж байгаа гэж байцаагч хэлсэн. Гэтэл сая цагаан сарын өмнө охиныг минь тэр хүн дуудаж бэлгийн харилцаанд орсон. Охиныг минь араас нь дагаж, заналхийлж, дуудсан гэж хүүхэд минь хэлсэн. Хүүхдийг минь гэртээ дуудаж авааччихаад бэлгийн дарамтад оруулдаг, зоддог, ээж аавдаа хэлбэл ална, хүнд мөнгө өгөөд араас нь дагуулдаг. Сая байцаагчтай нь ярьсан чинь шүүх эмнэлгээс юу яагаагүй, хаах саналтай прокурорт өгч байгаа. Энэ хэргийг хаах гэж байгаа гэсэн. Яагаад удаа дараа ийм юм болж байхад ийм хариулт өгч байгаа юм бэ гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлтийг үндэслээд, тэр хүн хамтран амьдарч байгаа гэдэг тайлбар тавьсан. Иймд энэ хэргийг хаах саналтай байгаа гэдэг хариулт өгсөн.
-Хамтран амьдарч байсан юм уу?
-Үгүй. Тийм юм байхгүй. Гэрийнх нь гадаа ирээд аваад явдаг байсан юм байна.
-Хоёр жилийн хугацаанд гэж байна шүү дээ. Тэр үед охин 14 настай байсан одоо бол 16 настай гэсэн үг үү?
-Тийм
-Одоогоор охины хувьд бие болон сэтгэцийн эрүүл мэнд ямар байдалтай байна вэ?
-Тэр хүнээс охин минь хоёр удаа бэлгийн замын өвчин авсан. Тэгээд сэтгэл санаа нь маш хүнд байгаа. Байнга ална гэж дарамталдаг учир мэдээж хэцүү байгаа шүү дээ. Тийм ээ.
-Одоог хүртэл охиныг дарамталдаг гэсэн үү?
-Тийм. Одоог хүртэл дарамталдаг. Байцаагчтай нь өмнө долоо хоногт ярихад би яриад эргээд хариу хэлнэ гээд одоо хүртэл холбоо бариагүй. Өчигдөр, уржигдар холбоо барихад утсаа авахгүй байсан.
-Анх яг юу болсон бэ? Охины зүгээс хариулт сонcоё
-Анх зургаадугаар сард манай найз ирээд юм ярьж байсан. Тэгээд хоёулаа гарч хүнтэй уулзъя гэхэд би үгүй гэдэг хариулт өгсөн ч гарсан. Манай найз гараад гурван цаг болсон. Харин би нэг цаг болоод орж ирсэн. Тэр үед 37 настай эрэгтэйтэй анх тэгж танилцсан. Тэгээд 2022 онд есдүгээр сарын эхээр тэр хүн дээр найзтайгаа очиход архи ууж байсан. Манай найз ууя гэсэн. Надад вискинээс хүчээр гурав уулгасан. Би угаасаа ууж чаддаггүй. Тэгээд би согтоод тасарчихсан. Тэгээд өглөө манай найз байхгүй тэр хүнтэй нүцгэн сэрсэн. Сонин болчихсон сэрсэн. Гэтэл тэр ах “ахын дүү хүнд битгий хэлээрэй” гэсэн.
-Одоог хүртэл чамайг сүрдүүлдэг гэж байна шүү дээ. Яг юу гэж сүрдүүлдэг вэ?
-Гэрийн гадаа ирээд, “гэр руу чинь орно ээж аавтай чинь уулзана гэдэг. Чамайг ийм гэдгийг чинь хэлнэ гэж сүрдүүлдэг. Тэгээд гарна. Чи миний гараас гарахгүй. Би чамайг ална гэдэг. Чи газар доор орсны дараа надаас холдоорой. Согтуудаа чи бол бие ээ үнэлдэг. Би чамайг бол алж чадна” гэдэг.
Би хүчиндүүлчхээд нэг өдрийн дараа мэдэгдсэн. Би үүнийг ээждээ хэлэхгүй байя гэж бодсон. Хэлбэл ээжид минь ямар хүнд цохилт болох бол гэж санаа зовсон. Гэтэл би тэр хүнээс бэлгийн замын халдварт өвчин авчихсан байсан.
-Охинд гар хүрч, зодож байсан уу?
-Надад хоёр удаа гар хүрч байсан. Алгадаж, үстэж байсан. Би тэр үед цагдаад дуудлага өгч байсан. Бүртгэл нь байгаа.
-Охинд гар хүрсэн гэх шинж тэмдэг ээжид нь харагдаж, анзаарагдсан болов уу?
-Гар, мөр дээр хөхөрсөн шинж тэмдэг байсан. Энэ тухай асуухаар мэдэхгүй гэж хариулдаг байв. Тэгээд сая бүх үнэнээ хэл гэхэд надад хэлсэн.
Ер нь энэ хэрэг бүртгэгдээд бүтэн хоёр жил болж байна. Манай талд яг ийм байна гэсэн тайлбарыг хууль хяналтын байгууллага өгөөгүй явж байна.
-Тухайн 37 настай эрэгтэйтэйн гэр бүлийн байдал ямар вэ?
-Манай охинд анх хэлэхдээ гэр бүлгүй, ганц бие гэж хэлсэн гэсэн. Одоо бол эхнэр таван настай охинтой гэдэг зүйл яригдаж байгаа. Цагдаагийн байгууллага бол үнэндээ шалгаж өгөхгүй байна. Тэр залуу бол манай охинд Баянголын цагдааг таньдаг ар тал сайтай, надад хэрэв гомдол гаргавал би танай ээж аавд хүний нэр төрд халдсан гэж гомдол гаргана гэж хэлсэн. Заза ээжийгээ ингэж байхаар чимээгүй явж байя гэж боддог байсан гэв.
-Би ар тал сайтай гэсэн мэдээлэл өгсөн гэж байна. Тухайн хүн ямар ажил эрхэлдэг юм бол?
-Уул уурхайн, худаг усны компанитай гэсэн. Яг тодорхой мэдээлэл байхгүй. Худаг гаргадаг, худгийн өрөмтэй тийм л хүн байдаг юм шиг байгаа юм.
-Охины тухайд аав нь байгаа юу?
-Байгаа. Сүүлийн явдлыг хэлж амжаагүй байна. Хөдөө ажилд явчихсан ирээгүй байгаа. Эхнийхийг аав нь мэдсэн.
-Товчхондоо хоёр жилийн хугацаанд 37 настай эрэгтэй чамайг дарамталдаг учир залгахаар нь уулзаж байсан гэсэн үг үү?
-Тийм ер нь маш хэрцгий хүн.