| | USD/MNT 0₮

Б.Алтангадас ОЛИМПЫН ЭРХИЙН ТЭМЦЭЭНИЙГ ШҮҮНЭ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Истанбул хотноо зохион байгуулагдах олимпын эрх олгох сүүлчийн буюу дэлхийн эрхийн тэмцээнийг дэнслэх орон орны шүүгчдийн нэрийг зарлалаа. Шүүгчдийн бүрэлдэхүүнд манай улсаас олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас багтжээ.

Сонгон шалгаруулалтыг хийхдээ саяхан өндөрлөсөн ААШТ болон олимпын эрх олгох Ази тивийн тэмцээнд ажилласан байдал, ур чадвар болон бусад шалгуурыг харгалзан үздэг байна.

Ирэх сарын 9-12-нд болох дэлхийн эрхийн тэмцээнээс “Парис-2024” зуны XXXIII  олимпын наадмыг дэнслэх шүүгчдийн сонгон шалгаруулалтыг хийх юм.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.