| | USD/MNT 0₮
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.04.22-оос 04 дүгээр сарын 28-ны өдрүүдэд) 35.978 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 444 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс онцлох хэргийг дурдвал, иргэн Ө зэрэг нэр бүхий 8 этгээд нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор цахим орчинд “Pokerrr” гэх нэртэй мөрийтэй тоглоомын апплейкшинд “U” нэртэй клуб ажиллуулжээ. Улмаар хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт энэ оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дээрх 8 иргэний үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.