| | USD/MNT 0₮

Малчдыг машинаар дайрахаар завдсан Л.Чинбатын хэргийг хааж, ГЭМ БУРУУГҮЙД ТООЦЖЭЭ

"Гацуурт" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Чинбат 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Цагааннуур сумын малчдыг машинтай хөөж, дайрахаар завдсан гэх бичлэг сошиал орчинд түгсэн.

Л.Чинбат Дорнод аймгаас 200 орчим тооны, гарал үүслийн гэрчилгээгүй адууг тууж, Цагааннуур суманд оруулахыг оролдсон байдаг. Харин малчид малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс, гарал үүслийн гэрчилгээ шаардан, байхгүй байсанд сумын ЗДТГ-ын ажилтнуудын хамт адууг саатуулж байхад дээрх үйл явдал болсон.

Бичлэгт өгүүлж буйгаар, Л.Чинбат нь хоёр ч малчныг дайрсан.

Харин Л.Чинбатын гэмт хэргийн шинжтэй эл үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 10.1-д заасан хүний амийг хөнөөхөөр завдсан 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Улмаар түүнийг яллагдагчаар татсан.

Мөн Сэлэнгэ аймгийн прокурорын газар мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Л.Чинбатаас гадна гурван иргэнийг яллагдагчаар татаад байсан юм.

Тэгвэл Л.Чинбатад холбогдох тус хэргийг хааж, түүнийг гэм буруугүй гэж үзжээ. Харин түүний хүн дайрах үйлдлийг бичлэгээр баримтжуулж, илчилсэн иргэнийг Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан байна.

Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.