| | USD/MNT 0₮
Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан "НОГООН АВТОБУС"-ны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий түр хороо байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажиллаж буй. Тус түр хорооны сонсгол энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд амжиж болох эсэх нь ч тодорхойгүй байгаа юм. Тэгвэл өнөөдөр /2024.04.30/ түр хороо хуралдахаар болжээ. Хуралдаанаар:
-Түр хорооны тогтоолын төсөл /Түр хорооны сонсгол товлон зарлах тухай/
-Нотлох баримт шинжлэн судлах дараалал тогтоох тухай
-Сонсголд гэрч дуудах тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм байна.