| | USD/MNT 0₮
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэсэн хэргүүдийн талаар мэдээллээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий байгууллага нь энэ сарын 23-ны өдөр шөнийн цагаар барилгын ажил гүйцэтгэж, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нэр бүхий хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.